Өнжмөл өвсөө шатааж байгаад гал алджээ
- 2017-05-02
- Нийгэм
- 0

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжидийн зусланд гал гарч байна гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр 14:44 цагт ирсэн аж. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34-р ангийн бүрэлдэхүүнийг очиход байшин, айлуудын хашааны шар өвс шатсан байдалтай байсан байна. Нэмэлт дуудлагаар гал түймэр унтраах аврах 10-р ангийн бүрэлдэхүүн ажиллаж гал түймрийн тархалтыг зогсоожээ.
Хашааны шар өвсөө шатааж гал алдсаны улмаас 12 айлын хашааны газар, 2 айлын байшин шатжээ. Албан хаагчид шуурхай ажиллаж ойролцоох айлуудын байшинг гал түймэрт өртөхөөс урьдчилан сэргийлж, авран хамгаалжээ.
С.Наран

Сэтгэгдэл (0)