Тээврийн газарт прокурорын мэдэгдэл хүргүүлэхээр болжээ

 

        Тээврийн прокурор, Замын цагдаагийн байгууллагатай хамтран нийслэлийн "Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨӨАТҮГ-т шалгалт хийв.

 

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 1, 3 дугаар баазын үйлчилгээнд гарах 214 автобуснаас 133-т нь үзлэг, шалгалт хийхэд хурд хэмжигч ажиллахгүй 49, хяналтын камер ажиллагаагүй 2, тоормозны гэрэл ажилагаагүй 9, улсын дугаар бүдэг 14, цацруулагчгүй 10, үйлдвэрийн бус төмөр гупертэй 26, өөр өнгийн гэрэл, нэмэгдэл лед гэрэлтэй 4, улсын дугаарын гэрэл асахгүй 3, салхины шил нь их хэмжээгээр цуурсанаас жолоочийн харах боломжийг хязгаарласан 3, оврын гэрэл асахгүй 5 автобус байжээ.  
 

Иймд шалгалтын дүнг Тээврийн прокурорын дэргэдэх Зөвлөлийн хурлаар хэлэлцээд тус газрын удирдлага, инженер, техникийн ажилтнуудад дүнг танилцуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т болон тухайн газартай гэрээ байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллах үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Тээврийн газарт прокурорын мэдэгдэл хүргүүлэхээр болжээ. 
 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • зочин (59.153.114.151)

    2017-05-04

    Ажлаа хийдэггүй ИТХ даа ч суудаггүй орж ирээд бүртгүүлчихсэн гараад явдаг дандаа 2 газрыг хийдүүлж давхар цалин авдаг гэр бүлийн талаар тогтворгүй нөгөө хүүхэдтэй хүүхнээ мөн дагуул саар яваа хал ийм хүнийг халах хэрэгтэй

  • (66.181.160.104)

    2017-05-04

    арай биш ээ. мотор,кроп,дугуй,явах эд анги гэж байдаг уу? гэрэл дохиог л шалгасан юм уу