Нийтийн тээврийн орлого 1,4 тэрбумаар өсчээ

 

        Нийслэлийн нийтийн тээврийн хураамж  энэ оны  дөрөвдүгээр сарын 1-нээс 100 хувь цахим төлбөрийн системд шилжсэн билээ. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн орлого өмнөх сараасаа 4,9 тэрбум хүрч 1,4 тэрбумаар өссөн үзүүлэлт гарсан аж. 

 

Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал нэг тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар 20 гаруй улсын байцаагч нийтийн тээвэрт хяналт шалгалт хийж байгаа аж. Түүнчлэн энэ сарын 15-наас хойш хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан болон хөнгөлөлттэй зорчигчдын үнэмлэхийг эрчимтэй шалгах юм байна. Иргэд зарим автобуснууд цагаасаа өмнө бууж байна гэж гомдоллодог. Энэ нь замын түгжрэлээс болж байгаа бөгөөд графикт өөрчлөлт оруулж, динамик график хэрэгжүүлэх чиглэл барьж байгаа ажээ. Богино эргэлттэй болсноос хойш нийт автобуснуудын 20 хувь нь хотын төв рүү орохоо больж, замын түгжрэлд эерэгээр нөлөөлж байгаа гэжээ. 

 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зөв (103.229.178.10)

    2017-05-05

    тэр бэлэн мөнгө хайрцаг руу хийдэг гаруудын дийлэнхи нь арчаагүй хөгийн луйварчид байсан гэсэн үг, одоо тэр хөнгөлөлттэй карт уншуулаад байгаа хүмүүсийг бас сайн шалга