Яармагийн гүүрний хөдөлгөөнийг түр хаана

 

        Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, Туул гол дээгүүр байрлах Яармагийн түр гүүрийн хөдөлгөөнийг өнөөдөр өглөө  10:00 цагаас оройн 20:00 цагийн хооронд хааж, туршилт, шинжилгээний ажлыг гүйцэтгэхээр боллоо. Тус байгууламж нь 2014 онд ашиглалтад орсон бөгөөд олон улсын стандартаар гурван жил ашиглах ёстой. 

 

Гэвч  БНХАУ-ын  хөнгөлөлттэй зээлийн хүрээнд баригдах  Яармагийн шинэ гүүр ашиглалтад ортол дахин хоёр жилийн хугацаанд тус гүүрийг зайлшгүй ашиглах шаардлага тулгарч байгаа юм.

 

Замын хөдөлгөөний ачаалаас шалтгаалан стандартын дагуу нэг эгнээгээр зорчих ёстой тус гүүрийн даац хэтэрч, хэд хэдэн удаа осол гарч эвдэрсэн. Хамгийн сүүлд 2017 оны 04 дүгээр сарын 20- ны өдөр тус түр гүүрээр зорчиж явсан 92-71 УНЕ улсын дугаартай “Хово” маркийн ачааны авто машины урд талын дугуй салж, гүүрийн хайс, дугуй цохигч, даацын панеллийг мөргөж гэмтээсэн.  Эдгээр зөрчлүүд нь түр гүүрийн ашиглалтын байдалд ноцтой асуудал үүсгэж байгаа тул гүүрийг түр хааж,  “Техник ашиглалтын түвшин тогтоох” үзлэг шалгалт хийж, ашиглалтын байдалд дүгнэлт гаргах юм гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)