Татвар төлөгчийн өдрүүд даваа гаригт эхэлнэ
- 2017-05-05
- Нийгэм
- 0
-Татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхийн учир-

Татварын Ерөнхий газраас жил бүрийн хоёр дахь долоо хоногийг татвар төлөгчдийн өдрүүд болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болоод 18 жил болжээ. Ийнхүү татвар төлөгчдийн өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх зорилго нь улс орныхоо хөгжлийг дэмжиж, төсвийн орлогыг бүрдүүлэх нэр төртэй үүргээ биелүүлж байгаа татвар төлөгчдийнхөө ажлыг үнэлж, шилдэг найдвартай татвар төлөгчдөө шалгаруулан олон нийтэд сурталчлах, алдаршуулах байдаг. Тухай жилийн татвар төлөгчдийг татварын албад шалгаруулдгаараа бусад шагналаас ялгаатай. Улсын төсөв орлого хяналтын газар буюу том татвар төлөгчдийг хариуцдаг албанаас 10 аж ахуйн нэгж, аймаг дүүргээс 3-5 татвар төлөгчийг хамгийн их татвар төлсөн, татварын хуулийн хэрэгжилтийг биелүүлсэн байдал гэсэн үндсэн үзүүлэлт үйл ажиллагаа нь тогтворжсон байдал, ажлын байр шинээр бий болгосон, татварын хуулийг сурталчилж, иргэдийн татвар төлөх эерэг хандлагад нөлөөлөхүйц үйл ажиллагаа явуулсан зэрэг нэмэлт үзүүлэлтүүдийг харгалзан үздэг юм. Энэ жилийн хувьд 99 шилдэг татвар төлөгчөө шалгаруулан олон нийтэд мэдээлээд байна.
Мөн дараагийн нэг зорилго нь татварын хуулийг сурталчлах ажлыг зохион байгуулдаг. Ирээдүйн татвар төлөгч хүүхдүүддээ татвар төлөх ухамсрыг суулгах, ойлгуулах үүднээс гар зураг, зохион бичлэгийн уралдааныг жил болгон зарлаж, татварын ач холбогдлыг тайлбарлан таниулах арга хэмжээг зохион байгуулдаг. Харин Их дээд сургуулиудын оюутан залуусын дунд “Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ” уралдаант тэмцээнийг 11 дэх жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд санхүү, эдийн засгийн чиглэлийн 6 сургуулийн оюутан залуусын дунд НӨАТ-ын тухай хуулийг хэн сайн мэдэх вэ сэдвээр болж өнгөрлөө.
Энэ өдрүүдэд нийт татварын албад татвар төлөгчдийнхөө ажлын байранд очиж татварын хууль тогтоомжийг сурталчлах, татварын тайлан болон бусад асуудлаар заавар зөвлөгөө өгөх үйл ажиллагааг зохион байгуулдаг юм.
2017 оны татвар төлөгчдийн өдрүүдийн үйл ажиллагааны хөтөлбөр


Сэтгэгдэл (0)