В.Януковичийг интерполоор эрэн сурвалжлахгүй

 

        Украины Ерөнхийлөгч асан Виктор Януковичийг Интерполоор эрэн сурвалж­ лахаа больсон талаар Оросын “Газета” сайтад бичжээ. Улс төрийн дүрвэгч гэгдсэн В.Янукович болон түүний хүү улстөрч Алек­ сандр Янукович нарыг Интерполоор дахин хайх­ гүй ба мэдээллийн сангаас нэрсийг нь хассан тухай түүний туслах Юрий Кирасир мэдээлсэн байна. В.Януковичийн нэрийг мэдээллийн сангаас хасах хүсэлтийг Украины хуучин Ерөнхийлөгчийг өмгөөлж буй “Joseph Hage Aaronson LLP” өмгөөллийн товчоо Олон улсын цагдаагийн байгууллагад гаргажээ. Виктор Янукович улсынхаа Ерөнхийлөгчөөр 2010 онд сонгогдсон ч бүрэн эрхийнхээ хугацааг дуусгалгүй Украин даяар өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөнөөс зугтан ОХУ-д орогнож байгаа билээ. Тэрбээр “Би Ростовт амьдарч байна. Эх орондоо эргэн очиж Украины ард түмний сайн сайхны төлөө хүчин зүтгэмээр байна. Би ард түмнээ хуураагүй” хэмээн өнгөрсөн хоёрдугаар сард ярьжээ.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)