Махны үйлдвэр байгуулна

Говь-Алтай аймгийн Чандмань суманд махны үйлдвэр байгуулахаар болжээ. Уг үйлдвэрийг Турк улсын буцалтгүй тусламжаар барих шийдвэрт талууд хүрээд байгаа аж. Энэ зундаа багтаагаад махны үйлдвэрийг барьж байгуулан ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж төсөл санаачлагчид хэлэв.

Чандмань суманд махны үйлдвэр баригдсанаар ажлын байр бий болоод зогсохгүй баруун аймгийн малчид малаа нийлүүлэх бололцоо нээгдэх аж. Эхнээсээ сумдад мах боловсруулах үйлдвэр байгуулагдсанаар бусад аймгийн сумдад ч энэ жишгээр махны үйлдвэр байгуулах боломжийг бүрдүүлэхээрээ ач холбогдолтой гэж Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлэв. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)