Биеэ үнэлэгчдийг ДОХ-ын шинжилгээнд хамруулахаар болжээ

 

        Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод биеэ үнэлж байсан эмэгтэйчүүдийг эх нутагт нь буух болсон талаар мэдээлж байсан.  Тус улсад суугаа Консулын газраас хууль бусаар оршин сууж, биеэ үнэлж буй монгол бүсгүйчүүдийн асуудлыг цэгцлэхээр ажиллаж эхэлжээ. Эрээн болон бусад хот, мужуудад биеэ үнэлж буй бүсгүйчүүдээс бэлгийн замын халдварт өвчин, ДОХ илэрч болзошгүй тул урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах талаар манай холбогдох байгууллагынхан ярьж буй аж. Түүнээс гадна Эрээнд биеэ үнэлж байсан бүсгүйчүүд мансууруулах бодис хэрэглэх, Монгол руу дамжуулан худалдсан хэрэг нэг бус удаа гаргаж байсан учраас тэднийг хууль хяналтын байгууллагынхан байнгын хяналтдаа байлгахаар болжээ.

 

С.Наран

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)