Сомалид тахлаар 618 хүн нас баржээ
- 2017-05-08
- Дэлхий
- 0

Сомалид булчин задрах тахлаар 2017 он гарснаас хойш 32 мянган хүн халдварлаж, 618 хүн амиа алдсан байна гэжээ. Энэ тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлсэн байна. Эх сурвалжид дурдсанаар Сомалийн 18 мужийн 13-д нь булчин задрах тахал гарчээ.Тус улсад булчин задрах тахал гарсныг ган гачгийн улмаас ундны ус, эрүүл мэндийн байдал муудсантай холбоотой гэж тайлбарлажээ. Өлсгөлөнгөөс болж иргэд олноор нүүдэлсний улмаас тахал ийнхүү эрчимтэй газар авчээ. Борооны улирал ойртож байгаа учраас булчин задрах тахал үргэлжлэн газар авч болзошгүй байгааг мэргэжилтнүүд онцоллоо. Мөн Сомалийн өлсгөлөнд нэрвэгдсэн 12 сая хүнд хүнс тэжээлийн яаралтай тусламж хэрэгтэй байгааг НҮБ-аас мэдэгджээ.

Сэтгэгдэл (0)