Өнөөдөр улаан талбайд 10400 цэрэг жагсана
- 2017-05-09
- Дэлхий
- 0

1945 оны тавдугаар сарын 9-ний энэ өдөр Дэлхийн II дайныг өдөөгч Гитлерийн Германы арми Берлин хотод үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан билээ. Тиймээс энэ өдрийг Оросын ард түмэн мөн дэлхийн II дайны хөлд нэрвэгдэж, зовж, зүдэрсэн улс орнууд ялалтын баяр болгон тэмдэглэж ирсэн.
Дэлхийн хоёрдугаар дайнд нийтдээ 70 сая хүн амь үрэгдсэний ихэнхи нь энгийн иргэд байсан байна. Агуу их Эх орны ялалтын баярт зориулсан баярын сүрт жагсаал, ёслолын арга хэмжээ Улаан талбайд болох юм.
Москвагийн цагаар 10:00 цагт Ялалтын парад эхэлнэ. Ялалтын баярыг Оросын телевизүүд бүх дэлхий даяар шууд дамжуулах юм байна.
Өнөөдөр улаан талбайд 10400 цэрэг, 118 байлдааны машин, техник хэрэгсэл, 72 онгоц, нисдэг тэрэг, парад үзүүлж, жагсах ажээ.
С.Наран

Сэтгэгдэл (0)