Хяналтыг чангатгах талаар мэдэгдэл хүргүүллээ

 

        Монгол Улсын нэр бүхий иргэд Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрэх талаар урьдчилан үгсэн тохиролцож БНХАУ-ын Эрээн хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор тээврийн хэрэгсэлд нуугдан орж иржээ. Улмаар явганаар Монгол Улсын хил нэвтэрсэн үйлдлүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулж 2 этгээдэд холбогдох 1 хэргийг шүүхэд шилжүүлэн 3 этгээдэд холбогдох 2 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллаж байгаа аж.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 190 дүгээр зүйлд заасны дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг арилгуулах, автозамын шалган нэвтрүүлэх боомтын зорчигч, ачаа тээврийн орох, гарах хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгах талаар Хил хамгаалах Ерөнхий газрын 0108 дугаар ангид прокурорын мэдэгдэл хүргүүлжээ.

 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)