Хачигт хазуулж нас баржээ

 

        Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд өнгөрөгч  сарын 10-нд хачигт хазуулсан 54 настай эмэгтэй аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн ч амиа алдсан хэрэг гарчээ. Зоонозын өвчин судлалын үндэсний төвд яг юунаас болж амиа алдсаныг нь шинжилж үзэхэд хачигт хазуулснаас болсон нь тогтоогдсон байна. Тус аймагт хачгаар дамжих халдварын 51 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 45 тохиолдол тархвар судлал, эмнэл зүйгээр хачигт риккетсиозын гэж оношлогдсон байна. Гурван хүний биеийн байдал хүндэрсэн ч одоогоор биеийн байдал сайжирч эхэлжээ. Манай орны хувьд халдвар үүсгэгч олон зүйл байдгаас гол дамжуулагч нь ойн хачиг аж. Хачиг хүнийг хазах үед вирус, нян зэрэг үүсгэгч хүний цусанд орсны улмаас халдвар үүсдэг байна. Нэг хачиг дунджаар дээрх 30 төрлөөс долоон өвчнийг үүсгэх боломжтой гэсэн судалгаа байдаг ажээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)