Алга болсон хүүгийн тухай мэдээллийг хүлээн авч байна

 

        Энэ сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Чулуун-Овоо орчмоос 12 настай хүү алга болжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 68-р дунд сургуулийн 6-р ангийн сурагч Г.Даваадорж хичээлдээ явна хэмээн гэрээсээ гараад сураггүй алга болсон байна. Ар гэрийнхнийх нь мэдээлж буйгаар хүүг өчигдөр 13:00 цагийн орчимд зам гаргаж өгөөд хичээлд нь явуулсан ч хүүхэд сургууль дээрээ очилгүй сураггүй болжээ. Одоогийн байдлаар алга болсон хүүг Баянзүрх дүүргийн цагдаагийн алба хаагчид болон ар гэрийнхэн нь хайсаар байгаа ба хүүг харсан үзсэн хүн байвал сургуулийн захиргаа болон цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэхийг хүсчээ.

 

Энэ талаар сургуулийн захиргаатай холбогдож тодруулахад, хүүгийн гэр нь сургуулиас 500 метрийн зайд байдаг ба ойр орчмийн хяналтын камеруудыг шалгаж үзэхэд сургууль орох зам гарч байгаа дүрс бичлэгээс өөр бичлэг олдоогүй ажээ. Түүнчлэн алга болсон хүүгийн гар утсаар үл таних этгээд ар гэрийнхэнтэй нь холбогдсон гэх мэдээлэл байна.  Хүүхэд алга болсон энэхүү хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа ба харсан үзсэн хүмүүс байвал 9955 2018, 9925 8500, 9900 6260 дугаарт холбогдож мэдээлэл өгөхийг хүсч байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)