С.Баатараа мөрөөдлийн бүсгүй рүүгээ явжээ

 

        Үндэсний хувцас, эр хар сурыг гоёл болгож чононы арьс нөмөрсөн хоёр нөхөр гэнэт тайзан дээр гарч ирж үзэгчдийн цусыг огшуулан хархираа хөөмий хослуулсан бүтээлээрээ олныг гайхшируулдаг “Загасан ширээт тамга” хамтлагийг мэдэхгүй хүн байхгүй. Тэр дундаа  хамтлагийн ахлагч С.Баатарааг харсан хэн бүхэн гүндүүгүй сайхан эр хүн хэмээн дүгнэдэг. Үнэндээ ч энэ залууд өнөө цагт ховордсон эр хүний олон сайхан чанар байдгийг урлаг соёлынхон ярьдаг. Тиймээс ч С.Баатараад сэтгэл унагасан бүсгүйчүүд олон. Гэвч “Загасан ширээт тамга” хамтлагийн ахлагчид маань нууцхан хайрлаж, мөрөөдөж явдаг бүсгүй байдаг гэнэ.  Бүр тодруулбал нэлээд нэр хүндтэй загварын ертөнцийн бүсгүй гэнэ. Тиймээс ч С.Баатараа маань мөрөөдлийнхөө бүсгүйтэй учрах гэж хайраа нандин хэвээр нь хадгалдаг учраас тэр бүр бүсгүйчүүдтэй холбогдсон хэл аманд өртдөггүй ажээ. Гэхдээ л тун удахгүй С.Баатараагийн мөрөөдлийн бүсгүй ил болох сурагтай шүү. Учир нь тэрбээр саяхан нэг ярилцлагадаа “Би мөрөөдлийн бүсгүй рүүгээ явлаа” гэж хэлсэн ажээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.57.94.242)

    2017-05-09

    Энэ одоо юу хийдэг гар вэ