В.Путин хуучин удирдлагадаа баяр хүргэжээ

 

        ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Улсыг аюулаас хамгаалах газрын ахмад ажилтан Л.Матвеевын гэрт зочилж 90 насны ойн мэнд хүргэлээ. “ТАСС” агентлагийн мэдээлснээр В.Путин Зүүн Герман дахь ЗХУ-ын Элчин сайдын яаманд 1980-аад оны дунд үед энэ хүний удирдлага дор үүрэг гүйцэтгэж байжээ. ОХУын төрийн тэргүүн Улсыг аюулаас хамгаалах газар (КГБ)-т хамт ажиллаж байсан “Транснефт”-ийн захирал асан Николай Токарев, “Ростех”-ийн захирал асан Сергей Чемезов нарын хамт хуучин даргынхаа гэрт зочилсон байна. В.Путин Л.Матвеевт Оросын Ерөнхийлөгчийн цаг, “Правда” сонины 1927 оны тавдугаар сарын 8-ны өдрийн дугаар бэлэглэсэн аж. Мөн Л.Матвеевыг урт наслахыг ерөөж хундага өргөсөн байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)