Бритни Спирсийн хувцсыг дуудлагаар худалдана
- 2017-05-10
- Энтертайнмент
- 0

Дуучин Бритни Спирсийн нэг үнэнч шүтэн бишрэгч цуглуулгаа дуудлагаар худалдахаар болжээ. Тэрбээр 2003 оноос Бритни Спирсийн хувийн эд зүйлсийг цуглуулсан байна. “Ebay” сайттай хамтран зохион байгуулах дуудлага худалдаанд дуучин бүсгүйн долоон хувцас багтжээ. Өмнө нь “Ebay” сайт Бритни Спирсийн жирэмсний тестийг дуудлагаар худалдаж шуугиан дэгдээсэн билээ. Харин энэ удаад 2008 онд МTV-ийн шагнал гардуулах ёслолд өмссөн Версачийн даашинз болон 2002, 2003 оны аялан тоглолтынхоо үеэр өмссөн хувцсыг худалдаалах юм.
Х.Заяа

Сэтгэгдэл (0)