Мун Жэ Ин ялалт байгууллаа

 

        БНСУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн дүн гарч, өмнө таамаглаж байсанчлан Ардчилсан намаас нэр дэвшиж өрсөлдсөн Мун Жэ Ин ялалт байгууллаа. Хоёр Солонгосыг тайван замаар нэгтгэх бодлого баримталдаг тэрээр сонгогчдын 41.1 хувийн санал авснаар БНСУ-ын шинэ Ерөнхийлөгчөөр тодорсон байна.

 

Ялалт байгуулсныхаа дараа хийсэн мэдэгдэлдээ Мун Жэ Ин “Шинэ улсыг цогцлоох болно. Агуу, бахархалт Солонгосыг бий болгоно. Бахархалт үндэстний бахархалт Ерөнхийлөгч нь байхын төлөө ажиллана” хэмээн онцлон тэмдэглэжээ.  

 

Мун Жэ Ин 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж, Пак Гын Хед 52:48-аар ялагдаж байсан бол энэ удаа санасандаа хүрч чадна гэжээ.

 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)