Мунзуй хочит Г.Нямдорж нарт холбогдох шүүх хуралдаан эхэллээ

 

        Мунзуй хочит Г.Нямдорж нарт холбогдох шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149.3 бусдыг далайлган сүрдүүлсэн, 125.2 бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, 252.2 нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж, зориуд худал мэдээлсэн хэргээр шүүж байна.

 

Мөн Г.Нямдоржийн хамт С.Мөнхбат, Хонин онход овогтой Чимэдбазарын Нямдаваа, М.Дондовсамбуу, Б.Баяржаргал, О.Баттуяа, С.Баттуяа нарын зургаан хүнийг шүүж байгаа юм.

 

Шүүгдэгч Г.Нямдорж нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, гуравдугаар хороололд байрладаг "Rich Hill" зочид буудалд бусдыг барьцаалан мөнгө нэхэн, дээрэмдсэн төдийгүй бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг завдсан гэх үндэслэлээр саатуулагдаж, шалгагдаж байсан аж.

 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (150.129.142.65)

    2017-05-10

    ene khend khamaatai yam baga tenegt