ЦЕГ-аас бага насны хүүхдийг шүдэнз, асаагууртай явуулахгүй байхыг анхааруулж байна

 

        Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг Нүхтийн ам болон 14 дүгээр хорооны нутаг Богд уулын өвөр хэсэгт түймэр гарсан.  Санамсар болгоомжгүйгээс болж гал алдсан иргэнийг илрүүлэн шалгаж байгааг Хан-Уул дүүргийн хоёрдугаар хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Г.Гүррагчаа мэдээлж байна.

 

Түүнчлэн зуслангийн газрын хог, өнжмөл өвсөө шатаахдаа гал алдаж хөрш зэргэлдээ айлынхаа хашаа байшинг шатааж, өр зээлд унасан тохиолдол ч цөөнгүй. Иймд иргэд гал, цог, үнс, нурмаа ил задгай хаяхгүй байх, ой хээрт ил задгай ил задгай гал түлэхгүй байх, машин техникийн янданг оч баригчтай болгох,  бага насны хүүхдүүдийг шүдэнз, асаагууртай явуулахгүй байхыг Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байгаа аж.

 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)