Приус-20 маркийн машин шатжээ
- 2017-05-10
- Нийгэм
- 0

Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны нутаг Баруун дөрвөн замын ойролцоох зогсоолд тавьсан Приус-20 маркийн машин шатсан хэрэг өнөөдөр гарчээ.
Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч нар ажиллаж, машинд гарсан галыг бүрэн унтраасан аж.
Хэргээс үүдэн жолооч, тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд автомашиныхаа бүрэн байдалд анхаарч, цахилгааны доголдол, гэмтлийг цаг тухайд нь засч байхыг анхааруулж байна.

С.Наран

Сэтгэгдэл (0)