Эрүүл мэндийн салбарын нээлттэй ажиллагаа иргэдэд таалагдлаа
- 2017-05-11
- Нийгэм
- 0

ЭМЯ, Эрүүл мэндийн салбарынхан өнөөдөр Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөр”-өө зохион байгуулахаар нэг дор цугларчээ.
Энэхүү өдөрлөгт ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэжлийн төвүүд, НЭМГ болон I, II, III-р шатлалын эрүүл мэндийн байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчлан иргэдэд үзлэг хийн зөвлөгөөг ард иргэдэд өгч харагдана.
Эрүүл мэндийн чиглэлээр болж байгаа өдөрлөгч жирийн иргэд маш идэвхтэй оролцож байгаа харагдлаа. Энэхүү өдөрлөгт улсын болон хувийн эмнэлгүүдийн томоохон төлөөлөл оролцжээ. Өөрөөр хэлбэл, Улсын нэгдүгээр эмнэлэг, сайд нарын хоёрдугаар эмнэлэг, улсын төв гуравдугаар эмнэлэг, Эх нялхас эрүүл мэндийн үндэсний төв, ХӨСҮТ, Түргэн тусламжийн төв, Цусны төв болон хувийн эмнэлгүүдээс Интер мэд, Гурван гал, Манба Дацан зэрэг олон эмнэлэг иргэдэд үйлчилж үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байлаа.
Иргэдэд нүдний харааг шалгах, даралт үзэх, эхо-д харах, арьсны өвчлөл, шүд, түргэн тусламж яаралтай авах үед ямар арга хэмжээ авах, ясны сийрэгжилт, Манба Дацан эмнэлгээс үнэ төлбөргүй оношилгоо үйлчилгээг иргэдэд үзүүлж байсан юм.
Энэхүү өдөрлөгт иргэдийн сэтгэл ханамж үйлчилгээ өндөр байлаа. Тодруулбал, ямар ч оочир дугааргүй, цаг нар харгалзахгүй, түргэн шуурхай, бүх мэдээллийг нэг дороос гэхчлэн үйлчилгээг авч байгаадаа талархалтай хандаж байгаагаа илэрхийлж байв. Зарим хүмүүс нүднийхээ харааг үнэ төлбөргүй оношлуулж, эход харуулаад амар байна. Өглөө эрт босч, дугаар авч эмнэлгээр тэр бүр үйлчлүүлж, чаддаггүй. Ингээд дор цугларах чинь ямар аятайхан юм бэ гэх зэргээр амнаасаа таатай үгийг унагаж байлаа.



















С.Наран

Сэтгэгдэл (1)
ÐÐ ÐÐÐ (203.91.112.186)
ÐРҮҮРÐÐÐÐÐÐРСÐÐÐÐÐ Ó¨ÐӨРÐҮРÐÐÐ ÐÐÐÐТТÐÐ ÐÐÐÐ¥ ÐСТÐÐ. ÐÐÐÐТТÐÐ Ó¨ÐӨРÐÐÐÐТТÐÐ, ÐУСÐÐ Ó¨ÐӨРХÐÐÐТТÐÐ ÐÐÐÐ ÐÐÐÐÐ¥ÐÒ®Ð.