PSY шинэ уран бүтээлээрээ тэсрэлт хийлээ
- 2017-05-12
- Энтертайнмент
- 0
Дэлхий нийтэд “Gangnam Style” дуугаараа алдаршсан Өмнөд Солонгосын дуучин Psy өнөөдөр “4X2=8” цомгоо танилцуулж, уран бүтээлээ үргэлжлүүлж байгаагаа зарлажээ.
2012 оны зун Psy “Gangnam style” дуугаараа дэлхий нийтэд алдаршиж байснаасаа хойш хэсэг хугацаанд нам гүм байсан.
Psy-ийн шинэ цомог 10 дуутай бөгөөд цомогт орсон “I Luv It”, “New Face” дуунуудаа дүрсжүүлэн зэрэг цацлаа.
Клипт алдартай жүжигчид болох Ли Бюн Хун, Ли Сүн Кюн нар оролцжээ.
Сэтгэгдэл (0)