“Их хэмжээний мөнгийг бага хүүтэй зээлүүлнэ“ гэсэн зараас сэрэмжлээрэй
- 2017-05-12
- Нийгэм
- 0

Сүүлийн үед фейсбүүк болон зарын сайтуудаар “Их хэмжээний мөнгийг бага хүүтэй зээлүүлнэ” гэх зар ихээр гарах болсонтой холбогдуулан Эрүүгийн цагдаагийн албаны Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс сэрэмжлүүлэг гаргалаа. Тодруулбал, хуурамч хаяг үүсгэн өөрийгөө банк санхүүгийн байгууллагад өндөр албан тушаал хашдаг мэтээр бусдад ойлгуулж, зээлийн бичиг баримт орчуулгын төлбөр, хураамж зэргээр мөнгө шилжүүлэхийг шаардсан залилангийн гэмт хэрэг гарах болжээ. Гэмт этгээд хохирогчдын итгэлийг олохын тулд “Google.translate” ашиглан монголоор бичих болжээ. Ингэхдээ монгол хүний нэр зураг ашиглан хуурамч фейсбүүк хаяг нээн, “Зээл өгсөнд баярлалаа” гэх худал мэдээлэл тараан, зураг янзалж өөрчлөн явуулах зэрэг олон арга ашиглаж байгаа аж. Тиймээс ЭЦГ-аас иргэдийг энэ төрлийн гэмт хэрэгт өртөхгүй, сэрэмжтэй байхыг анхааруулав.
Д.Тэлмэн

Сэтгэгдэл (0)