Дахин нэг машин шатжээ

 

Өнөөдөр өглөө 09.00 цагийн орчим “Accent” маркийн нэг автомашин шатжээ.

Тодруулбал, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Халдвартын автобусны буудлын орчимд “Accent” маркийн автомашины бүхээг болон хөдөлгүүрийн хэсэг бүрэн шатсан байна. Энэхүү дуудлагийн дагуу гал сөнөөх аврах 63-р ангийн бүрэлдэхүүн очиж шуурхай ажиллан унтраажээ.

Галын улмаас хүний эрүүл мэнд амь нас эрсдээгүй бөгөөд галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор албаныхан ажиллаж байгаа аж.

Өнгөрсөн лхагва гаригт бас Сүхбаатар дүүргийн Баруун дөрвөн зам орчимд байрлах “Талст” дэлгүүрийн замын эсрэг талын зогсоол дээр байсан “Приус 20” маркийн автомашин шатсан юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.70.36.182)

    2017-05-12

    odoo ezen ni bas bidnees handiv guih uu