Орон байрны хулгайчдыг шуурхай илрүүлжээ
- 2017-05-15
- Нийгэм
- 0
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс хариуцсан нутаг дэвсгэрийн гэр хороололд үйлдэгдэж буй хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, илрүүлэх чиглэлээр “Эргүүл-5” хэсэгчилсэн арга хэмжээг 2, 4, 5, 21, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт зохион байгуулсан аж.
Арга хэмжээний хүрээнд Дарь-Эх, Монел, Сэлбийн гудамжинд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгт 86 алба хаагч үүрэг гүйцэтгэж хулгайн хоёр гэмт хэргийг илрүүлж, 1200 тээврийн хэрэгслийг шалгаж ажилласан байна.
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сэлбийн гудамжинд оршин суух иргэн О-гийн болон дөрөвдүгээр хороо нутаг дэвсгэр Цэргийн хотхонд оршин суух Н-ийн гэрээс эд зүйл хулгайлан авч явсан хэргийг шуурхай эрэн сурвалжлан илрүүлжээ.
С.Наран
Сэтгэгдэл (0)