П.Порошенко: Крымийг авахад Европын зөвлөл тусална

 

        Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Крымыг Киевийн мэдэлд эргүүлэн авахад Европын зөвлөл тусална хэмээн мэдэгджээ. “РИА новости” агентлагийн мэдээлснээр, П.Порошенко “1+1” сувагт өгсөн ярилц­ лагадаа ийнхүү хэлжээ. “Бид Хар далайн сувд Севастополь, Крым, Донбассаа эргүүлэн авахыг хүсч байна. Энэ бол улс төрийн чухал сэдэв. Бидэнд Европын зөвлөл тусална. Крымийн оршин суугчид Украины паспорт удахгүй авна” гэжээ. Мөн Киевт болсон Европын стратегийн уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч Петр Порошенко Крымийг буцааж авна гэдгээ мэдэгдсэн юм. Түүний “Бид Крымийг түр хугацаагаар ОХУ-д алдсан” хэмээх ярилцлага “Украинская правда” сонинд гарсан билээ. Тэрхүү ярилцлагад “Крымийг эр­ гүүлэн авах оролдлогоо цэрэг дайны замаар бус эдийн засгийн нөхцөлөөр хийх болно. Манай улс хээл хахуулийг устган, хөгжин цэцэглэнэ. Тэр үед Украин улс ардчиллын замаар Крым, Донбасст ялалт байгуулах болно” гэсэн байна. “РИА новос­ ти” агентлагийн онцолс­ ноор, Украины Ерөнхий­ лөгч Крымийг Киевийн захиргаанд авна гэдэгтээ итгэлтэй буй нь Европын зөвлөлд найдлага хү­ лээлгэсэнтэй холбоотой аж. П.Порошенко “Бид ард­ чилсан улс болж иргэдийн амьдралын төвшин Кры­ мээс дээр болно. Тэр үед крымчүүд хүсэлтээрээ эр­ гэн нэгдэж магадгүй” гэв. Тэрбээр Украин улс Крымээс хэзээ ч татгалзахгүй бөгөөд тус хойгийн ард иргэдийн эрх ашгийг ямагт хамгаална хэмээн мэдэгдэж байсан билээ. Мөн Украины төрийн тэргүүн “1+1” сувагт өгсөн ярилцлагадаа Европын холбооны орнуудад визгүй зорчих болсноор Украин Оросын эзэнт улсаас бүрэн салснаа баталгаажууллаа гэсэн байна.

 

Харин “Бать­ кивщина” намын гол ли­ дер Юлия Тимошенко “Европын холбооны ор­ нуудад визгүй зорчих са­ наачлагыг украинчуудын төлөө гаргасан” хэмээн мэ­ дэгджээ. Европын стра­ тегийн уулзалтыг Крымд зохион байгуулдаг бай­ сан бөгөөд Ялтын чуулга хэмээн нэрлэдэг байв. Харин Крым Оросын харьяанд орсноос хойш уг чуулган Ялтад хуралдах боломжгүй болжээ. Украи­ ны Ерөнхийлөгчийн зөв­ лөх Юрий Луценко онц­ гой статусыг салан тусгаарлагчдын хяналтад байгаа Донбассын нутаг дэвсгэрийн гуравны нэгд л хэрэгжүүлнэ гэсэн бөгөөд үүний хариуд Донецкийн Бүгд найрамдах улсын ерөнхий сайд Александр Захарченко “Луганскийн Бүгд найрамдах улс, Донец­ кийн Бүгд найрамдах улс нь тухайн бүс нутагт эвлэрлийн тухай хэлэлцээрийг баталс­ ны дараа ч тусгаар тогт­ нолоосоо татгалзахгүй” хэ­ мээн мэдэгдсэн байна.

 

Х.Эрдэнэзаяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ИРГЭН (66.181.181.50)

    2017-05-16

    ПОРОШЕНКО УКРАЙНЫГ САМАЧИХЛАА. ОДОО АНУ ТҮҮНЭЭС НҮҮР БУРУУЛЖ, ЕХ ИТГЭЛ АЛДАРЧ, ЭНЭ 2 ЭЗЭН УКРАЙНЫГ ЗӨВХӨН ОРОС УЛСЫГ ШАНТААЖЛАХ ХЭРЭГСЭЛ ТӨДИЙД Л АШИГЛАЖ БАЙНА. КРЫМ НҮБ-ЫН ДҮРЭМД НИЙЦҮҮЛЖ АРД ТҮМНИЙХЭЭ ДИЙЛЭНХ ОЛОНХИЙН ХҮСЭЛ ЗОРИГООР ОХУ-Д НЭГДСЭН. ДОНБАСС, ЛУГАНСКИЙГ УКРАЙНУУД ЯГ ҮНЭНДЭЭ "БАЯРТАЙ" ГЭЖ БАЙГАА. ТЭС ӨӨР ҮЗЭЛТЭЙ 3 САЯ ХҮН САЛЛАА ҮНЭНДЭЭ УКРАЙНЧУУД БАЯРЛАЖ БАЙНА ГЭЖ УКРАЙНЫ УЛС ТӨРИЙН НЭГЭН ТОЙМЧ БИЧЖЭЭ. ОДОО УКРАЙНЫ ЗӨРЧЛИЙГ ДААМЖРУУЛЖ, ПОЛЬШ БАС ЗАРИМ ОРОН УКРАЙНЫ НУТГААС ӨӨРИЙН ХУВИЙГ САЛГАЖ АВАХААР БЭЛТГЭЖ БАЙНА. БАНДЕРУУДААС УКРАЙНЫ УДИРДАГУУД Ч ӨӨРСДӨӨ ЭМЭЭХ БОЛЖЭЭ. ИЙМ Л БАЙНА.