Онцгой байдлынхан нээлттэй өдөрлөг хийнэ

 

        Онцгой байдлын албаны нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд 10:00-16:00 цагт болно. Өдөрлөгийн хүрээнд тус байгууллагын үйл ажиллагааг иргэдэд хүргэх гамшгаас хамгаалах үйлчилгээг сурталчлан, таниулах аж.

 

Үүний зэрэгцээ улс эх орны аюулгүй байдлыг хангах, ард иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргээ амжилттай гүйцэтгэж яваа Онцгой байдлын албаны үйл ажиллагаа, албан хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг илүү ойроос мэдрэх боломжийг иргэддээ олгож байгаа юм байна.

 

С.Наран
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)