“Тоёото” нисдэг машин үйлдвэрлэнэ

 

        Японы автомашин үйлдвэрлэгч “Тоёото” компани нисдэг автомашины загвараа 2019 оны нэгдүгээр сард танилцуулахаар боллоо. “NHK” телевизийн мэдээлснээр нисдэг автомашиныг 42 сая иен буюу 370 мянган ам.доллараар худалдаалах юм. Уг загвараа гаргахын тулд “Тоёото” компанийн инженерүүд гурван жил зарцуулжээ. Энэ хугацаанд жолоочгүй нисэх загваруудаа туршсан бөгөөд 2019 онд жолоочтой нисгэх юм байна. Эх сурвалжид мэдээлснээр “Тоёото” компани 2020 онд Токиод болох олимпын бамбарыг энэхүү загвараа ашиглан асаалгах хүсэлтэй байгаа аж.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)