Ээждээ агсам тавьсан согтуу эмэгтэйг шалгаж эхэлжээ

 

        Төрүүлсэн ээжийгээ тагтан дээр хөөж гаргаад “үхэхгүй юу хийгээд байгаа юм” хэмээн  орилж, ээжийгээ хувцас хатаагч хавчаараар цохиж буй эмэгтэйн бичлэг өчигдөр сошиал сувгаар тарж, олон нийтийг зочирдуулсан. 

 

Бичлэгийг үзсэн хүмүүс сошиал сүлжээ, фэйсбүүкээрээ дамжуулан тухайн эмэгтэйг холбогдох газрууд нь шалгаж, эмээг хамгаалах хэрэгтэй байна хэмээн сэтгэгдэлээ үлдээж байсан юм.

 

 Тиймээс Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс иргэдээс ирсэн гомдлын дагуу шалгалтын ажиллагааг хийж эхэлжээ. Улмаар өчигдөр дуудлагаар очиж ээждээ агсам тавьсан согтуу эмэгтэйг саатуулсан аж. 

 

Эмээгийн хувьд гэртээ байгаа бөгөөд бусад хүүхдүүдийг нь дууджээ. Энэ айлтай ойр байдаг хөршүүдийнх нь хэлж буйгаар саатуулагдсан эмэгтэй дээрх мэт үйлдлийг байнга гаргадаг байсан ажээ. 

 

С.Наран
 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ИРГЭН (202.179.25.151)

    2017-05-18

    Энэ чөтгөр шүгэлсэн эмэгтэйг өөрийг нь хэд сайхан ороолгоод шоронд илгээ энэ засарахгүй хөөрхий эмээ жаргаг,ийм чөтгөрүүд элбэг болсон цаг юм даа.