Зүүн салаанд гарсан түймрийг цурманд оруулсан байна
- 2017-05-18
- Нийгэм
- 0

Сонгинохайрхан дүүргийн Зүүн салааны Богинын аманд түймэр гарчээ.
Энэхүү дуудлага өчигдөр 11:40 цагт ирснээр Сонгинохайрхан, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах ангийн нийт 97 албан хаагч 17 автомашин техник хэрэгсэлтэйгээр шуурхай ажиллаж 17 цагт цурманд оруулсан аж.
Тус газар нь унанги мод, хөвд ихтэй тул түймрийн байдал уугилттай байна. Одоогоор Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 67 албан хаагч, 8 автомашин техник хэрэгсэлтэйгээр бүрэн унтраахаар ажиллаж байгаа юм байна.
Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэд, олон нийтийг ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлаа хангаж, анхаарал болгоомжтой байхыг онцгойлон анхааруулсан байна.
С.Наран

Сэтгэгдэл (0)