Хуульч эрдэмтдийн үндэсний анхдугаар чуулган маргааш болно

 

        Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачилгаар Хуульч эрдэмтдийн үндэсний анхдугаар чуулган маргааш Хууль сахиулахын их сургууль дээр болох гэж байна. Энэхүү арга хэмжээний нээлтэд УИХ-ын дарга М.Энхболд, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт болон эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцох аж.

 

Хуульч эрдэмтдийн үндэсний анхдугаар чуулганд Академич С.Нарангэрэл “Хуульч эрдэмтдийн үүрэг хариуцлага”,  Академич Ж.Амарсанаа “Монголын хууль зүйн шинжлэх ухааны хөгжлийг тольдохуй” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

 

Ийнхүү анх удаагаа зохион байгуулж буй хуульч эрдэмтдийн чуулганаар эрдэмтэн судлаачид салбарынхаа асуудлын хүрээнд нээлттэй санал бодлоо солилцох юм. Энэхүү арга хэмжээ нь хуульч эрдэмтдийн нэг дор цуглуулж, тэдний санаа бодлыг сонсч, гарц гаргалгаа хайсан шинэ, соргог арга хэмжээ болж буйгаараа онцлогтой юм.

 

 С.Наран

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)