“Талын баясгалан” тоглолтыг зохион байгуулахаар болжээ

 

        Япон, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд "Талын баясгалан" тоглолтыг зохион байгуулахаар болжээ.

 

Уг тоглолтод Япон Улсын алдарт бүжигчин Азүма Канхо тэргүүтэй Японы язгуур урлагийн уран бүтээлчид Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн багш, “Улаанбаатар” чуулгын бүжиг дэглээч, бүжигчин, СТА Д.Энхгэрэл, Монгол Улсын Морин хуурын чуулгатай хамтран оролцох юм.

 

Энэ удаагийн тоглолтоор хоёр улсын уран бүтээлчдийн хамтарсан бүтээл “Талын баясгалан”-г толилуулах юм. Морин хуурын чуулга, Японы уртын дуучин, хөгжимчид, Монгол Японы үндэсний бүжиг хосолсон энэхүү уран бүтээлээр хоёр ард түмний “найрамдал нөхөрлөл”-ийг харуулах аж.

 

Б.Батаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)