Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
- 2017-05-30
- Нийгэм
- 0

ХНХЯ-ны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл мэндийн төвийн захирал М.Даваабат нөгөө талаас БХБЯ-ны харъяа “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын захирал Ц.Амарсанаа нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, 2017 онд хийх ажлын төлөвлөгөөг баталлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд барилгын салбарын ажилтнуудад хөдөлмөрийн эрүүл ахуй, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйлчилгээ үзүүлж, салбарын үйл ажиллагааг дэмжин ажиллах, аж ахуйн нэгж байгууллагад ХАБЭА-н хуулийн хэрэгжилтийг хангуулах бодлогын ажлыг зохион байгуулж, гадаадын байгууллагаас ХАБЭА-н чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдэд хамтарч ажиллах зэрэг олон асуудлыг гэрээгээр гүйцэтгэхээр тусгажээ.

Мөн хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд барилгын салбарын ХАБЭА-н хууль эрх зүйн гарын авлага ном гаргах, барилга угсралтын туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагын ХАБЭА-н хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьж, хамтарсан эрүүл мэндийн үзлэг зохион байгуулж дүгнэлт гаргах, барилгын хөгжлийн төвийн нийт ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, барилгын талбайн инженер, техникийн ажилтан, ХАБЭА-н ажилтанд зориулсан сургалтыг ХАБЭМ-ийн төвөөс зохион байгуулж явуулахад хамтарч ажиллахаар боллоо.

Сэтгэгдэл (0)