Хүүхдийн баяраар 280 гаруй цагдаа ажиллана
- 2017-05-30
- Нийгэм
- 0

Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг энэ жил “Монгол хүүхдүүд сэдвийн хүрээнд зохион байгуулна. Хүүхдийн баяраар Д.Сүхбаатарын нэрэмжит төв талбайд 15 төрлийн 3000 гаруй Монголын уламжлалт тоглоом наадгайг хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд танилцуулж, урлаг соёл, худалдаа, үзвэр үйлчилгээний олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ үеэр хүүхэд багачууд, эцэг эхчүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс Сүхбаатарын талбайн баруун болон зүүн хэсгийн автозамын хөдөлгөөнийг 11.00-16.00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлах юм байна.
Мөн бяцхан хүүхэд багачуудын явган парадын үеэр Ерөнхий сайд Амарын гудамж буюу Соёлын төв өргөөний хойд талын автозамыг түр хугацаагаар хязгаарлах гэнэ.
Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр 280 гаруй Замын цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж ажиллах юм.
С.Наран

Сэтгэгдэл (1)
.... (202.9.41.50)
ÐÑÓ©Ó©Ñ Ð´Ð¾Ñ Ð¸Ð¾ Ð½Ñ Ð°Ð¶Ð¸Ð»Ð»Ð°Ñ Ð³Ò¯Ð¹ замÑн ÑÑÐ»Ð·Ð²Ð°Ñ Ð´ÑÑÑ Ð·Ð¾Ð³ÑÐ¾Ñ Ð³Ò¯Ð¹ байнгÑн ÑүгжÑÑл гаÑдаг замÑн Ñ ÑÑÑÐ³Ñ Ð±Ð°Ð¹Ð´Ð°Ð³Ð³Ò¯Ð¹ замÑн Ñагдаа наÑÑг ÑÐ¾Ð¼Ñ Ð¾ÑÐ³Ð¾Ð¼Ð¾Ð¾Ñ Ñм Ð±Ð¸Ñ Ò¯Ò¯? ТÑгÑÑд ÑаÑан Ñ Ð¾Ð»Ð¾Ð½ ÑагдааÑай Ñм. ÐаÑÑ Ð¼Ð°ÑÑ ÑÐ¼Ð°Ñ Ð½Ñг аÑга Ñ ÑмжÑÑ Ð±Ð¾Ð»Ð¾Ñ Ð¾Ð¾Ñ Ð» ÑавааÑалдÑÑлÑÑаад л Ð·Ð¾Ñ Ð¸Ñгүй Ñм даа.