Ломбард дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ

 

        Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах   ломбарданд энэ сарын 20-нд нүүрэндээ багтай гурван залуу орж дээрэм хийсэн хэрэг гарсан аж. Тэд тус барьцаалан зээлдүүлэх газрын ажилтан Ө-ийн амь биед аюултай хүч хэрэглэж гар, хөлийг скочдон сейфэнд байсан үнэт эдлэл, бэлэн мөнгө зэрэг эд зүйлийг дээрэмдсэн байжээ.

 

Хэрэгтнийг шуурхай эрэн сурвалжилсаны үр дүнд Сүхбаатар дүүргийн 12 хороонд оршин суух 1993 онд төрсөн Т гэгч гардан үйлдсэнийг тогтоожээ. Одоо хэргийг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.

 

Б.Батаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)