Гаалийн байцаагчдын шүүх хурал үргэлжилж байна
- 2017-06-02
- Нийгэм
- 0

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Замын Үүд суман дахь Гаалийн байцаагч нарт холбогдох авлига, хээл хахуулийн гэмт хэрэгт холбогдох шүүх хурал болж байна. Уг хурал зургадугаар сарын 31-нд эхэлсэн ч шийдвэр гараагүй байгаа тул өнөөдөр үргэлжилж байна.
Шүүгдэгчээр нийт 36 хүнийг хамаатуулан шүүж байгаа юм. Тэдний найм нь гаалийн байцаагч аж.
Эргэн сануулахад өнгөрсөн оны гуравдугаар сард АТГ-аас Замын Үүд дахь гаалийн боомтод шалгалт хийсэн. Шалгалтын явцад гаалийн байцаагчдаас багагүй хэмжээний мөнгө хураасан гэсэн мэдээлэл байгаа юм.
С.Наран

Сэтгэгдэл (0)