Нийтийн тээврийн жолоочдын хүүхдүүд цэцэрлэгтэй боллоо

 

        Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын дэргэдэх "Бүтээлч багачууд” цэцэрлэг "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр шинээр үүд хаалгаа нээлээ. Байгууллагынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс ажилчдынхаа хүүхдүүдийг сурч боловсрох таатай орчинг бүрдүүлжээ. Түүнчлэн  мэргэжлийн багш нараар хангаж, хүүхдүүдийг ая тухтай орчинд өсч хүмүүжихэд түлхэц болох энэ цэцэрлэг байгуулагдсанаар 150-200 хүүхдийн цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэж байна. Тус цэцэрлэгийг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ өөрсдийн дотоод нөөц бололцоог ашиглан, санаачлан үүсгэн байгуулжээ.

 

С.Наран

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)