Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх тов гарлаа

 

        Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн 2017 оны энэ сарын 6-ны өдөр болохоор тов нь гарчээ. 

 

Уг зөвлөгөөнөөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэхээр тогтсон байна. 

 

Улсын Дээд шүүхээс цэцийн гишүүнд гурван хүний нэрийг дэвшүүлдэг. Үүний нэг нь Үндсэн Хуулийн Цэцийн дарга асан Ж.Амарсанаа байсан юм. Тэрбээр өнгөрсөн онд ажлаасаа чөлөөлөгдсөн /УИХ-ын 2016 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар/ билээ.

 

Зургаадугаар сарын 6-нд болох хурлаараа ийнхүү ажлаасаа чөлөөлөгдсөн гишүүний оронд нэг хүнийг нэр дэвшүүлэх аж.

 

С.Наран

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)