АН2 онгоц ослын буулт хийжээ

 

        Монгол инженерийн шинэчлэн угсарсан “ТВС-2МС” загварын онгоц үзүүлэх нислэг хийж байх үедээ буух зурваст ослын буулт хийжээ. Учир нь зарим тенхикийн эд ангид алдаа гарсан тул ийнхүү буулт хийсэн талаар албаныхан мэдээллэв.

 

Энэхүү онгоцыг  ОХУ-ын “Сибниа” эрдэм шинжилгээний хүрээлэнгээс ирсэн таван инженерийн бүрэлдэхүүнтэй багтай хамтарч хуучны АН-2 онгоцыг шинэ угсаран ТВС-2МС онгоц юм. “ТВС-2МС” загварын онгоц өмнө нь манай улсад ашиглаж байсан “АН-2” загварын онгоц бөгөөд бүрэн засвар хийж, шинэчилснээр олон талаар ашиглаж болохуйц хэмжээнд шинэчлэгдсэн юм.

 

Хуучин “АН-2” загвар буюу монголчуудын хэлж заншсанаар “царцаа ногоон” гэх “Говийн зэрэглээ” кинонд гардаг онгоцыг шинэчлэн хөдөлгүүр, сэнс, болон дотор талд нь жуулчин зорчих болон ачаа тээвэрлэх зориулалтаар иж бүрэн тоноглож, олон талт үйлчилгээтэй аж.

 

Б.Батаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.212.117.98)

    2017-06-03

    битгий шаацгаа унаад эвдээд дууссан харин яааааж хун ухээгуй нь их юм Еренхий сайд аа!!!!!! ганбат сайдыг огцруул