Кейтлэн Женнер хүүхэд үрчилж авна
- 2017-06-02
- Энтертайнмент
- 0

Ким Кардашьяны хойд эцэг Брюс Женнер хоёр жилийн өмнө хүйсээ солилуулж шуугиан дэгдээсэн. Тэрбээр “RadarOnline” сайтад өгсөн ярилцлагадаа, хүүхэд үрчилж авах хүсэлтэйгээ илэрхийлсэн байна. Трансжендерүүдийн дуу хоолой болсон Кейтлин Женнер “Би аав, эр нөхөр байж үзсэн. Одоо эмэгтэй хүн, эх хүн болохыг хүсч байна. Би үрчилж авах хүүхдэдээ бүх хайраа зориулж, сайн хүн болгон өсгөж чадна” гэжээ. Кейтлин Женнер гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “M.A.C Cosmetics” компанитай хамтран нэрийн уруулын будгаа худалдаанд гаргасан. Тэрбээр уруулын будагнаас олсон орлогоо трансжендерүүдийн ДОХ-ын эсрэг санд хандивласан юм.
Х.Заяа

Сэтгэгдэл (0)