4 хүүхэд осолд өртсөн байна

 

        Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн амралтын өдрүүдэд гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 111 жолоочийг илрүүлэн саатуулжээ. Түүнчлэн зам тээврийн осолд явган зорчигч хэлбэрээр 3, зорчигч хэлбэрээр 3 хүүхэд өртсөн байна. Эдгээрийн 4 хүүхэд нь байрныхаа гадаа тоглож байсан аж.

 

Тухайлбал:
1. БЗД-ийн нутаг “Х-apartment” хотхоны замд T.Prius маркийн автомашины жолооч Б нь унадаг дугуй унаж явсан 12 настай Т-г мөргөж гэмтээсэн.

2. ЧД-ийн нутаг Баруун Сэлбийн гудамжинд T.Landcruiser-100 маркийн автомашин нь H.Accent, T.Pruis-30, T.Pruis маркийн автомашинуудыг мөргөөд ослын газрыг орхин явсан хэргийг алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж олж тогтоон, саатуулсан байна.

 

С.Наран

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)