Х.Бат-Ундрал хар тамхины эсрэг аяныг эхлүүлжээ

 

        Guys" хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал хар тамхины эсрэг аяныг эхлүүлж буй талаараа өнөөдөр  сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монгол улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа хар тамхины эсрэг хамтдаа тэмцэхийг залуусдаа уриалж байна. Жил бүрийн зургадугаар сарын 26-ны өдрийг дэлхий нийтээр хар тамхины эсрэг өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрийг угтан  өнөөдрөөс эхлэн зургадугаар сарын 26-ны өдрийг хүртэл дуу хоолойгоо хамтдаа нэгтгэхийг уриалмаар байна” гэлээ.

 

Дуучин Х.Бат-Ундрал өнгөрсөн оны тавдугаар сард хар тамхи нууцаар дамнуулан худалдаалахыг завдсан хэргээр Улсын мөрдөн байцаах газарт саатуулагдсан. Улмаар түүнийг сэжигтнээр гурван сар гаруйн хугацаанд шалгаж, Улсын прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хэргийг шилжүүлсэн байдаг.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)