МХЕГ-ынхан аж ахуй нэгжийн удирдлагуудтай уулзалт хийжээ

 

        МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газар (ЭИХХЦХГ), НМХГ-тай хамтран энэ сарын 5-ны өдөр Монгол Улсад цагаан будаа голлон импортлогч 17 аж ахуй нэгжийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулсан аж. Энэ үеэр цагаан будааны импортын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ, хилийн хяналт шалгалт, импортын мэдэгдэл олголт болон импортын дараах хяналт шалгалтын талаар зөвлөн тусалж цаашид аж ахуйн нэгжүүдээ хэрхэн дэмжиж хамтран ажиллах талаар санал солилцон нэгдсэн ойлголтод хүрсэн байна.

 

Б.Батаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)