Мисс А.Баярцэцэг эх дэлхийн тэмцээнийг шүүхээр болжээ

 

        АНУ-ын нийслэл Вашингтон хотноо ирэх наймдугаар сард “Америкийн эх дэлхийн мисс” гоо бүсгүйн тэмцээн болно. Тус тэмцээний шүүгчээр нийт 14 хүн ажиллахаар болсон бөгөөд манай улсаас “Торго модель” агентлагийн загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг оролцохоор болсон аж.

 

Мисс А.Баярцэцэг АНУ-ын нийслэл Вашингтон хотноо өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зохион байгуулагдсан 66 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээнд амжилттай оролцож, шилдэг 11 миссийн нэгээр тодорч, түүхэн амжилтын эзэн болсон юм.

 

 С.Наран

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)