Долоон байцаагчид ял оноолоо

 

        Гааль, татварын Замын-Үүд боомт дахь гаалийн байцаагч нарын 36 хүн холбогдсон  авлига, хээл хахуулийн хэргийг шүүх хурал Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дөрвөн өдөр үргэлжилж, эцэслэн шийдвэрээ гаргасан байна.  Шүүх нэг байцаагчийг цагаатгаж, долоон байцаагчид дараах байдлаар хорих ял оноосон байна. Эдгээр хүмүүс нэг хэрэгт буюу нэг удаагийн тохиолдолд бүгд хамрагдаж байгаа юм.

 

Түүнчлэн дээрх долоон байцаагчаас гадна зургаан хүнд /ЭХТА 55.1/-д заасныг журамлан 3.5-3.7 жилийн хорих ял оногдуулсан бол үлдсэн 19 хүнд  холбогдох зүйл ангиар /ЭХТА269.2/ нэг жил зургаан сарын хорих ял оногдуулж, ялыг тэнсэг,  нэг  жилийн хугацаагаар хянан харгалзахаар болжээ.  Мөн нэг хүнд оногдуулсан нэг жил зургаан сарын хорих ялыг хойшлуулж, нэг хүний үйлдлийг /269.1/ хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэсэн байна.

 

Энэхүү хэргийг сануулбал, өнгөрсөн оны гуравдугаар сарын 30-ны өдөр АТГ-ын мөрдөгчид Замын-Үүд дэх гаалийн газарт гэнэтийн шалгалт хийж нэр бүхий 36 улсын  байцаагчийг хахууль авч байхад нь үйлдэл дээр нь илрүүлсэн хэрэг гарсан билээ. Өөрөөр хэлбэл, тус газрын байцаагчид гаалийн бүрдүүлэлт хийсэн автомашинуудад хяналт шалгалтыг зохих ёсоор хийлгүй хурдан хугацаанд саадгүй гаргах, мөн татварын хувь хэмжээг бууруулахаар амлан БНХАУ-аас Замын-Үүд дэх гаалийн газрын хяналтын талбайд орж ирсэн авто машинуудад ачигдсан бараанд төлөгдвөл зохих татварын мөнгийг бүрэн төлүүлэлгүйгээр гаргаж, бусдаас удаа дараа хээл хахууль авч байсныг нь үйлдэл дээр нь илрүүлсэн юм. Дээрх байцаагчид хагас өдөрт улсын төсөвт орох ёстой байсан 50-100 сая төгрөгийг хувьдаа завшсан гэсэн үг. 

 

 Ямартай ч ийм нэг гэнэтийн шалгалтад Замын-Үүдийн гаалийнхан бүдрэхийн дээдээр бүдэрч, авлига авсан нь үйлдэл дээрээ баригдаад зогсохгүй маш олон байцаагч уг хэрэгт татагдаж нэг дор 36 хүн ийн шалгагдах болсон юм. Угтаа бол мөрдөгчид энэ тухай мэдээллийг өмнө нь авсан байсан учраас зорчигч маягаар тус боомт руу нэвтэрч гэнэтийн шалгалт хийснээр эл хэргийг илрүүлсэн байдаг.

 

Шүүх хуралдааны шийдвэр

 

  • Гаалийн байцаагч Б.Ө-д  Эрүүгийн хуулийн тусгай анги /ЭХТА/-ийн 268.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож цагаатгах,
  • Гаалийн байцаагч Б.Ц-д нэмж нэгтгэн гурван сая төгрөгийг эд хөрөнгө хурааж, зургаан жил зургаан сарын хорих ял /ЭХТА 268.2, 269.1/,
  • Гаалийн байцаагч Т.М-д гурван сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, зургаан жил зургаан сарын хорих ял /ЭХТА268.2/,
  • Гаалийн байцаагч И.Н-т гурван сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, зургаан жилийн хорих ял /ЭХТА 268.2/,
  • Гаалийн байцаагч М.Э-д нэг сая төгрөгийг эд хөрөнгө хурааж таван жил нэг сарын хорих ял /ЭХТА 268.2/,
  • Гаалийн байцаагч Б.О-т нэмж нэгтгэн гурван сая төгрөгийг эд хөрөнгө хурааж, гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг хоёр жил хасаж зургаан жил зургаан сарын хорих ял /ЭХТА 268.2, 263.2/
  • Гаалийн байцаагч Н.Б-д нэг сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, таван жил нэг сарын хорих ял /ЭХТА268.2/
  • Гаалийн байцаагч Д.Н-т гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг нэг жил хасаж, хоёр жил зургаан сарын хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэн, нэг жилийн хугацаагаар хянан харгалзсан /ЭХТА263.2/ байна.

 

Б.Батаа

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • зочин (202.131.230.238)

    2017-06-08

    ямар хэцүү юм бэ. жижиг жараахайнууд нь ялаа авдаг юм байж. Энэ хүмүүст хууль үйлчилсэн байна. Эх орноо худалдаж идээд ард түмнээ луйвардасан хулгайч Баяр, Баярцогт, женко баттулга, алтанхуяг нарын авлигач луйварчдыг яах гэж байна даа. Женко бүр давраад ерөнхийлөгч болно гээд явж байна ш дээ. Хулгайч ерөнхийлөгч Элбэгдоржийг яах гэж байна даа даа.Хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой биз дээ

  • Zochin (103.212.116.94)

    2017-06-08

    Oshoo olon ilreegvi baitsaagchid bga shv