“Homepod”-ийг танилцууллаа
- 2017-06-08
- Дэлхий
- 0

Технологийн тэргүүлэгч “Apple” компани “Homepod” гэх шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа. “Гэрийн туслагч” гэгдээд буй уг төхөөрөмж дуут командыг мэдрэх замаар ажилладаг бөгөөд гэрийн бүх ухаалаг төхөөрөмжтэй холбогдож хянадаг байна. Эзний хэлсэн зааварчилгааг биелүүлж дуу тоглуулж, гэрэл удирдаж, мэдээлэл түгээж, төлөвлөсөн ажлыг нь сануулах зэргээр тусладаг аж. Хэлбэр дизайны хувьд өсгөгчтэй адил харагддаг ч хиймэл оюун ухаан “Siri”-ийн дуут командаар ажилладаг юм байна. Удаан хугацааны дараа бие даасан шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан “Apple” компани “Homepod”-ийг танилцуулснаар гэр ахуйн ухаалаг технологийн талбарт тэргүүлж буй “Amazon”-ийн “Echo”, “Google”-ийн “Home” зэрэгтэй өрсөлдөж эхэлж байгаа юм. Тус компанийн гүйцэтгэх захирал Тим Кук хэлэхдээ “Өсгөгч, микрофонын хосолмол уг шинэ бүтээгдэхүүн нь бусдаас өндөр үнэтэй байж магадгүй ч дуугаралтын хувьд үнэхээр гайхшируулж чадахаар бүтээгдэхүүн болсон” гэсэн байна. “Homepod”-ийг 350 ам.доллараар борлуулахаар болжээ.
А.ДАВААХҮҮ

Сэтгэгдэл (0)