Г.Шийлэгдамба нарт холбогдох шүүх хуралдаан ирэх даваа гарагт болно

 

 

 

Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба нарт холбогдох шүүх хуралдаан ирэх даваа гараг буюу энэ сарын 12-нд 13:30 цагаас Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр зарлагдсан байна.

 

Г.Шийлэгдамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Г.Ганчимэгийг мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, 269 дүгээр зүйлийн 269.1, С.Насанбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт тус тус буруутгаж шүүнэ.

 

Тэрбээр ажлынхаа өрөөнд байхдаа 500 сая төгрөгийн хахуул авч байхдаа үйлдэл дээрээ АТГ-ын албан хаагчдад баривчлагдсан. Энэ талаараа Г.Шийлэгдамба хорихоос илгээсэн захидалдаа" өрөөндөө хадгалж байсан 50 мянган ам.долларыг намын дарга Н.Энхбаяртаа өгсөн. Хэрэв баривчлагдаагүй бол нэмж 120 мянган ам.долларыг өгөх гэж байсан" хэмээн дурьдсан байдаг. Г.Шийлэгдамба нь өнгөрсөн оны сүүлээр батлан даалтад гарсан бөгөөд гадуур шалгагдаж байгаа юм.

 

                                                                                                                                     Б.Батаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (124.158.109.232)

    2017-06-09

    yun surtei um be ter baitugai uls eh ornoo hudldaad ideed baigaa ter ih dansandaa mungutei humuusee shuugeechee ene uulaasaa ehneesee zohion baiguulttai um bishuu hudlaa ajliin uruund ni shuud barilaa ch geh shig