“Барилгачин” нэг цэгийн үйлчилгээний төвийг өнөөдөр нээлээ
- 2017-06-08
- Нийгэм
- 0

Барилгын салбарын борлуулалтыг дэмжих, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор БХБЯ, “Барилгачин” групп хамтран Мишээл экспо барилгын материалын төвд “Барилгачин” нэг цэгийн үйлчилгээний төвийг өнөөдөр нээлээ.
Энэхүү төвийг нээснээр иргэд БХБЯ, Барилгын хөгжлийн төв, Монголын барилгачдын холбоо, Орон сууцны биржээс гадна барилгын зураг төсөл, угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй компанийн мэдээллийг нэг дороос авах боломж бүрдэж байгаа аж. Түүнчлэн иргэн хувийн өмчийн газартаа барилга бариулахдаа 5-10 компанитай уулзаж, үнэ ханш судлах шаардлага тулгардаг байна. Харин энэхүү төвөөр үйлчлүүлснээр бүх аж ахуйн нэгжийн мэдээллийг авч, гадуур явах цагаа 5-10 дахин хэмнэж аж.
Тус төв өдөр бүр 09.00-19.00 цагийн хооронд үйл ажиллагаа явуулах бөгөөд иргэд шинээр барилга барихдаа ямар материал бүрдүүлэх, аль байгууллагад хандах зэрэг бүхий л төрлийн зөвлөгөө өгөх юм.
Б.Батаа

Сэтгэгдэл (0)