Ц.Баярсайхан зааны шүүх хурал эхэлжээ
- 2017-06-09
- Нийгэм
- 0

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн дөрөвдүгэр сарын 12-нд Монгол Улсын заан Ц.Баярсайханд холбогдох хэргийг шүүх хурал болох байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон. Харин өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр Ц.Баярсайхан зааны шүүх хурал эхэлсэн байна.
Монгол Улсын заан Ц.Баярсайханыг бусдын эд хөрөнгө залилсан гэх хэрэгт буруутгаж, 11 жилийн хорих ял оноосон билээ. Харин шүүгдэгч Ц.Баярсайхан давж заалдах шатны шүүхэд хандсанаар түүний хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзэн буцаагаад буй юм.
Б.Батаа

Сэтгэгдэл (0)