50.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг банкуудад хуваарилжээ

 

 

 

Монголбанк, Засгийн газар хамтран ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр ипотекийн санхүүжилтийн хэмжээ нэмэгдээд байгаа. Тодруулбал, 5-р сард Монголбанк, Засгийн газар хамтран нийт 50.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг банкуудад хуваарилсан.

 

Тэгвэл зургаадугаар сард мөн Засгийн газар, Монголбанк хамтран Засгийн газар 36, Монголбанк 16 тэрбум төгрөг/ 52 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг гаргахаар төлөвлөж байгаа аж. Өмнө нь тавдугаар сард ипотекийн зээлийн санхүүжилтийн 50.5 тэрбум төгрөгөөр 722 иргэн шинээр ипотект хамрагдсан.

 

Харин зургаадугаар сард санхүүжүүлэх 52 орчим тэрбум төгрөгөөр дунджаар 830 орчим иргэн ипотекийн зээлд хамрагдах боломжтой юм байна.

 

                                                                                                                                                                 Б.Батаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)